Мөсний хоккейн Азийн 18 хүртэлх насны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Мөсний хоккейн спортын Ази, Номхон далайн орнуудын 18 хүртэлх насны өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /3 дугаар сарын 11/ эхэллээ.

Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд өдрийн 13:30 цагаас тэмцээний салхийг хагалж Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/, Тайландын багийн тоглолт эхэлсэн юм. Хоёр багийн тоглолт 6:2 буюу АНЭУ-ын багийн ялалтаар өндөрлөлөө. Мөн өдрийн 17:00 цагаас Узбекистан,Туркменистан улсын багуудын тоглолт болж байна.

Тэмцээний албан ёсны нээлт 19:00 цагт болох юм. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг уг тэмцээний мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)