Энэ онд нийслэлийн бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэв
2022-08-22
Э.Ариунсанаа
БШУЯ-аас энэ сарын 10-ны өдөр өгсөн мэдээллээр Засгийн газар 100 орчим тэрбум төгрөг, Нийслэл 100 орчим тэрбум төгрөг гарган цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн шийдвэрлэнэ гэдгийг салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн юм. Ингэхдээ олон хувилбарт цэцэрлэгээр дамжуулан энэ хичээлийн жилд багтаан нийслэлийн бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар болжээ. Цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг дараах байдлаар танилцуулсан юм.
- Цэцэрлэгийн зориулалтаар орон сууцны 1 давхрын 92 байрыг түрээсэлж , 9850 хүүхэд
- Хувийн цэцэрлэгийн 198 байранд нэмэлтээр 10 272 хүүхэд
- Улсын 39 цэцэрлэгт нэмэлт элсэлтээр 3 881 хүүхэд
- “Цомцог гэр” цэцэрлэгт 240 хүүхэд
- Шинээр байгуулагдах цэцэрлэгт 5000 хүүхэд,
- Байгууллагын цэцэрлэгт нийт 1000 орчим хүүхдийг тус тус хамруулахаар төлөвлөсөн байна.
Цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэхийн хамт шинээр 1000 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтныг ажлын байраар хангасан байна.
Эх сурвалж: www.news24.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)
ИХ УНШСАН