Л.Энх-Амгалан: Элсэлт дагасан авлигын сүлжээг хална

Э.Ариунсанаа

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар энэ сарын 10-нд мэдээлэл өгөхдөө “Харьяаллын бус хүүхдийг цэцэрлэг, сургуульд авсан хичээлийн эрхлэгч нарт хариуцлага тооцно” гэдгээ онцгойлон анхаарууллаа.

Тэрээр “Сургууль, цэцэрлэгт хүүхэд бүртгэхэд тодорхой хэмжээний авлигал авдаг сүлжээ үүссэн байсан. Тухайлбал, есдүгээр сарын 1 дөхөхөд түр зуурын шилжилт хөдөлгөөн хийж, хуурамч хаягаар элсэлт авдаг.

Нэг сая төгрөг өгч байрныхаа нэрийг шилжүүлдэг сүлжээ байсан” гэсэн юм. Тиймээс энэ жилийн элсэлтийг шударга, нээлттэй, ил тод явуулахын тулд Авлигатай тэмцэх газар, Хууль зүйн яамтай хамтран ажиллахаа мэдэгдэв.  

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)