2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо

42 дах удаагийн Brit Awards шагнал гардуулах ёслол Лондон хотын "О2 Arena" цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн наадмын шилдгээр дуучин Адель тодорсон бөгөөд тэрээр нийт дөрвөн төрөлд (“Их Британийн шилдэг дуучин”, “Их Британийн шилдэг дуу”, “Их Британийн шилдэг цомог”, “Их Британийн шилдэг Pop, R&B дуучин”) нэр дэвшсэнээс гуравт нь ялалт байгуулсан байна.

Энэ жилийн хувьд Brit Awards наадмын зохион байгуулагчид жендэрийн ялгаатай шагналуудаас татгалзсан нь гол ярианы сэдэв болоод байгаа билээ. Тодруулбал, өмнө жилүүдэд “Их Британийн шилдэг эрэгтэй дуучин” болон “Их Британийн шилдэг эмэгтэй дуучин” зэрэг хүйсийн ялгаатай шагналууд гардуулдаг байсан бол одооноос эхлэн “Их Британийн шилдэг дуучин” гэх мэт жендэрийн ялгаагүй төрлүүд бий болжээ. Ёслолыг дуучин Эд Ширан “Bad Habits” дуугаараа нээсэн бөгөөд тэрээр энэ жил наадмын шилдэг дууны зохиолчоор тодорсон юм. Мөн наадмын “Rising Star” буюу “Шилдэг шинэ уран бүтээлч” шагналыг 2020 онд “Deep End” дуугаараа дебют хийсэн 22 настай дуучин Холли Хамберстоун хүртэж олны өмнө цаашдын уран бүтээлийн өндөр хүлээлтийг үүсгээд амжлаа. Харин шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг дуучин” төрөлд Билли Айлиш шалгарсан бол олон улсын шилдэг хамтлагаар Бруно Марс, Anderson .Paak нарын үүсгэн байгуулсан Silk Sonic хэмээх R&B дуо хамтлаг тодорчээ.

Их Британийн шилдэг дуучин

Адель

2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад (фото 1)

Шилдэг шинэ уран бүтээлч

Холли Хамберстоун

2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад (фото 2)

Их Британийн шилдэг дуу

Адель, "Easy on Me"

Их Британийн шилдэг шинэ дуучин

Little Simz

2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад (фото 3)

Их Британийн шилдэг цомог

Адель, “30”

2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад (фото 4)

Их Британийн шилдэг рок, альтернатив уран бүтээлч

Сэм Фендер

2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад (фото 5)

Их Британийн шилдэг хип хоп, рэп уран бүтээлч

Dave

2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад (фото 6)

Их Британийн шилдэг бүжгийн хэмнэлттэй уран бүтээлч

Беки Хилл

2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад (фото 7)

Их Британийн шилдэг поп, R&B уран бүтээлч

Дуа Липа

2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад (фото 8)

Олон улсын шилдэг дуучин

Билли Айлиш

2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад (фото 9)

Олон улсын шилдэг хамтлаг

Silk Sonic

2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад (фото 10)

Их Британийн шилдэг хамтлаг

Wolf Alice

2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад (фото 11)

Олон улсын шилдэг дуу

Оливия Родриго, "Good 4 U"

2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад (фото 12)

Их Британийн шилдэг дууны зохиолч

Эд Ширан

2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад (фото 13)

Их Британийн шилдэг дууны продюсер

Inflo

2022 оны Brit Awards наадмын ялагчид тодорлоо: Адель, Оливия Родриго, Silk Sonic болон бусад (фото 14)

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)