Гал түймрийн улмаас нэг хүн угаартаж, нэг иргэн амиа алджээ

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас 1 иргэн угаартаж, 1 иргэн нас барсан байна. 

 

Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын алба хаагчид дээрх хугацаанд гал түймрийн 34, аврах ажиллагааны 1 дуудлагаар  ажиллажээ.

Аюулт үзэгдэл, осол, хохирлоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гэр хорооллын айл өрхүүдэд аюулгүй галлагааны заавар зөвлөмж өгөх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа тухай НОБГ-аас мэдээллээ.

Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд  энэ сарын 6-ны байдлаар ахуйн гал түймрийн 306,  аврах ажиллагааны 21, нийт 327 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.4%-иар ихэссэн үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)