Эвхэгддэг далавчтай машиныг худалдаанд гаргахад бэлэн болжээ

"Klein Vision" компанийн "AirCar" хэмээх нисдэг машины загвар Словак дахь нислэгийн туршилтыг давжээ. 70 цаг үргэлжилсэн туршилтын дараагаар Словакийн тээврийн газраас албан ёсны нисэх чадварын гэрчилгээг гардуулсан байна.

Хос горимтой "AirCar Prototype 1" нь 160 морины хүч бүхий BMW хөдөлгүүртэй бөгөөд арын сэнс болон эвхэгддэг далавчаар тоноглогдсон.

Гурван минутын хугацаанд нисэх онгоцноос машин эсвэл машинаас нисэх онгоц болон хувирдаг "AirCar" нь Европын нислэгийн аюулгүй байдлын агентлагийн стандартыг хангасан байна.

Словакийн тээврийн газраас албан ёсны нисэх чадварын гэрчилгээ гардуулсан нь олноор үйлдвэрлэх боломжийг олгож байгаа аж.

Энэхүү шинэ техникийг жолоодоход нисгэгчийн үнэмлэх шаардлагатай бөгөөд 12 сарын дараа худалдаанд гаргахаар болсныг "Klein Vision" компани мэдэгдлээ.

Сонирхуулахад, 5400 метрийн өндөрт хүрч 190 км/цаг хурдалдаг нисдэг машины анхны туршилтыг өнгөрсөн оны зургаадугаар сард хийж байв.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл:
Таны IP: (3.215.79.204)