Жүдочид Португал улсыг зорив

Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны 2022 оны цувралын анхны Гран при тэмцээн Португал улсад энэ сарын 28-30-нд болно.

“Одивелас Гран при 2022” тэмцээнд Монголоос 21 тамирчин хүч ур чадвараа сорих бөгөөд тэмцээнд 40 орны эрэгтэй 159, эмэгтэй 134 барилдахаар мэдүүлгээ өгсөн байна. Монголын шигшээ багийн тамирчдыг дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбаатарын Болдбаатар дасгалжуулах юм. Манай тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр ням гарагт Португал улсыг зорьсон байна.

 

Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Сумьяабазар, Б.Цогт-Очир, 66 кг-д Б.Нармандах, Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Б.Мөррэнцэн, Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Пунцагцэрэн, Б.Мөнхбаяр, -100 кг-д О.Хангал, Д.Мөнхтулга, +100 кг-д С.Бат-Орших нар хүчээ сорино.

Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Ц.Гал-Од, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д С.Лхагвадулам, Ц.Номин, 70 кг-д Ц.Энхчимэг, 78 кг-д Б.Ганзаяа, О.Хүслэн, +78 кг-д А.Адьяасүрэн нар барилдана.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.224.147.211)