"Миний нутгийн төгөл" шилдэг киногоор шалгарлаа

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зарласан “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний кино бүтээх уралдааны шилдгүүд тодров. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж БОАЖЯ-тай хамтран зохион байгуулсан тус уралдааныг энэ оны 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл хугацаанд зарлан, бүтээлийг https://president.mn/kino холбоосоор  хүлээн авсан юм. Бүтээлүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын фэйсбүүк хуудсаар толилуулж, үзэгчдийн саналыг харгалзан шилдгүүдийг тодруулсан байна. Богино хэмжээний кино бүтээх II уралдааныг ирэх оны эхний улиралд зарлахаар төлөвлөөд байна.

Уралдаанд нийт 67 бүтээл ирснээс,

  • Шилдэг кино: Миний нутгийн төгөл. /Zero entertainment – 10 сая төгрөг/
  • Шилдэг зохиол: Эх. /Within production – 2.5 сая төгрөг /
  • Шилдэг зураг авалт: Энэрэл. /Итгэл студи – 2.5 сая төгрөг/
  • Шилдэг баримтат кино: Элсэн гамшиг. /МҮОНТВ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакц – 5 сая төгрөг/
  • Шилдэг анимейшн: Цөлжилт. /Hollywood camel – 5 сая төгрөг/
  • Шүүгчдийн нэрэмжит шагнал: Өв (А). /Академи -16 студи – 5 сая төгрөг/ шалгарлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр шилдэг бүтээлийн эздэд шагналыг нь гардуулж, баяр хүргэв. Мөн шилдэг 10 бүтээлд багтсан:

  • Амь. /Мануул баг/
  • Монгол орны мөстлөг- Уур амьсгалын өөрчлөлт. /Red orchid media/
  • Өв (Б). /9G entertainment/
  • Маргааш. /Focus media/ бүтээлд талархал гардууллаа.

Ташрамд дурдахад, өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдаан зарлаж, шилдгүүдийг тодруулсан билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (34.231.147.28)