“Harry Potter”-ийн ТУСГАЙ дугаар ирэх сард олны хүртээл болно

Энэ оны тавдугаар сард “Friends” цувралын тусгай дугаар гарснаар зургаан найзыгаа өнөө цагийн олон алдартай эрхмүүдтэй нэгэн нэвтрүүлгээс үзэх боломж бидэнд олдсон билээ. Тэгвэл энэ удаад “Harry Potter” франчайзын тусгай дугаар цацагдахаар болжээ.

Daniel Radcliffe, Rupert Grint, Emma Watson тэргүүтэй олон уран бүтээлчид “Harry Potter 20th Anniversary: Return to Hogwarts” нэртэй тусгай нэвтрүүлэгт уг франчайзын хосгүй өв болон үзэгчдийн зүрх сэтгэл, оюун ухаан болон төсөөлөлд үзүүлсэн нөлөөг тэмдэглэхээр цуглаж буй аж.

Олны дунд хүлээлт үүсгээд буй энэхүү нэвтрүүлэг шинэ оны эхний өдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр HBO Max сувгаар цацагдах юм. 

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)