Хичээлийн хажуугаар ЦАГИЙН АЖИЛ хийхийн ДАВУУ ТАЛУУД

Э.Ариунсанаа

Хичээлээс гадуурх цагийн ажил олон талын ашигтай байдаг. Жишээлбэл, биеэ даан өөртөө итгэх итгэлтэй болоход нь тусалдаг гэж  судалгаануудаар тогтоогджээ. Хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийхийн ач тусын талаар дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна. 

1. САНХҮҮГИЙН БАЙДАЛ САЙЖИРНА

Эцэг эхчүүдийн хувьд өсвөр насны хүүхэдтэй байх нь санхүүгийн хувьд их ачаалалтай байна гэсэн үг юм. Компьютер, гар утас, сургалтын төлбөр, гутал хувцас гэх зэрэг тэдний хэрэгцээг нэг бүрчлэн хангах тийм ч амаргүй байдаг. Иймээс хүүхдүүд цагийн ажил олж хийх нь өөрсдийнхөө хэрэгцээг хангахад ихээхэн нэмэр болж өгнө.


2. САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛТОЙ БОЛНО

Ажил хийж орлоготой болсноор олсон мөнгөө хэрхэн зарцуулах, хэмнэх, хадгалах тал дээр эцэг эхчүүдийн тусамжтайгаар суралцах боломжой болно. Ажил хийснээр ирээдүйн их сургуулийн сургалтын төлбөрөө хуримтлуулах ч боломжтой болно.


3. АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ БОЛНО

Өнөө үед дээд боловсролоос илүүтэйгээр ажлын туршлага хардаг болсонтой холбоотой багаасаа эхлэн ажил хийсэн байх нь тухайн хүний хувийн намтар, ирээдүйн карьерт ихээр нөлөөлнө.


4. ХАРИЛЦАА ХОЛБОО ТОГТООНО

Одооноос томчуудтай харилцаа холбоо тогтоож ирээдүйд тэднээс ажлын санал ирэх ч боломжтой.


5. ЧӨЛӨӨТ ЦАГАА ЗҮЙ ЗОХИСТОЙ ӨНГӨРӨӨНӨ

Хичээлээ тараад хийх юмгүй сэлгүүцсэнээс ажил хийж цагийг үр бүтээлтэй, завгүй өнгөрөөх нь ашигтай.


6. ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, БИЕ ДААХ ЧАДВАРТАЙ БОЛНО

Ажил хийснээр том болохдоо өөртөө итгэлтэй, биеэ даасан, хариуцлагатай нэгэн болж хүмүүжинэ.


7. СУРЛАГА САЙЖИРНА

Ажил хийх нь юуных нь хичээлд сайнаар нөлөөлөх билээ гэж чи бодож магадгүй. Харин ч хичээлээ давтах хугацаа нь хязгаарлагдах тусам чи илүү их хүч хөдөлмөр гарган хичээлээ давтах болно. Хэдий чинээ хичээнэ төдий чинээ чи бүгдийг амжуулж, өөрийгөө улам дайчлах болно.


8. ИРЭЭДҮЙН БОЛОМЖ НЭЭГДЭНЭ

Одоо цайны газарт үйлчлэгч хийж байгаа ч гэсэн ирээдүйд том ресторан нээх боломж нээгдэх ч юм бил үү. Нэг үгээр аливаа зүйлийн мэдлэгийн ул суурийг багаасаа сайн мэддэг болсон хүн амжилтад хүрэх нь илүү байдаг.

Жич: Мэдээж ямар ч цагийн ажил хийсэн бай бүгд эцэг эхийн хараа хяналт, зөвшөөрлийн дор явагдах хэрэгтэй гэдгийг санаарай. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)