Зуны өдрүүдэд үзэхэд тохиромжтой 5 анимэ

Анимэ болгон өөр өөрийн гэсэн хэв маяг, утга илэрхийлэлтэй байдаг. Энэ удаагийн нийтлэлээрээ бид анимэ сонирхогч уншигчдадаа зун дуусахаас өмнө заавал үзэх сэтгэл догдлом, адал явдлаар дүүрэн атлаа нууцлаг анимуудыг санал болгож байна.

1. REMAKE OUR LIFE!

Энэ бол хүсэл мөрөөдлөө биелүүлэх хоёр дахь боломжийг олж авсан бүтэлгүй нэгний тухай түүх юм.

Үнэлгээ: 7.98

Цацагдсан огноо: Долдугаар сарын 3

Ангийн тоо: 12

Төрөл: Драм, романс

Цацагдаж буй суваг: Crunchyroll, VRV

Үйл явдал: Хашиба Киёояа бол 28 настай тоглоом хөгжүүлэгч. Компани нь дампуурч, ажилгүй болсноор тэр төрөлх хотдоо эргэж ирнэ. Хашиба орон дээрээ хэвтэнгээ үеийнхээ амжилттай яваа бүтээгчдийн талаар бодно. Гэвч нүдээ нээх үедээ тэрээр их сургуульд элсэхийн өмнөх буюу 10 жилийн өмнөх цаг хугацаанд эргэн ирсэн гэдгээ олж мэднэ. Түүнд ирээдүйд амжилттай яваа залуустай хамтарч бүхнийг шинээр эхлэх боломж гарах ч бүх зүйл санаснаар нь болохгүй ч байж болох юм. Эцэст нь тэр бүх зүйлийг засах боломжтой болов уу?

2. MISS KOBAYASHI’S DRAGON MAID S

Хоёр жилийн өмнө Кёото анимэйшн студид гал гарч томоохон хохирол амсаад байсан билээ. Удаан хугацааны турш завсарлага авсан багийнхан эргэн ирж байгаа гэдгээ албан ёсны веб хуудсаараа мэдээлсэн.

Үнэлгээ: 8.16

Цацагдсан огноо: Долдугаар сарын 8

Ангийн тоо: 11

Төрөл: Инээдмийн, адал явдалт

Цацагдаж буй суваг: Crunchyroll, VRV, Aniplus

Үйл явдал: Уг түүх жижиг байшиндаа ганцаараа амьдардаг уйтгартай гэмээр амьдралтай оффисын ажилтан эмэгтэй луугийн амийг аварч байгаагаар эхэлсэн билээ. Харин хоёрдугаар бүлэгт бид луугийн шинэ найз Лулутай танилцана. Лулу Торуг байгаа болгосноор тэдний дунд ширүүн тэмцэл өрнөх болно.

3. THE DUKE OF DEATH AND HIS MAID

Яг л “Араатан ба гоо үзэсгэлэн” бүтээлийг санагдуулам уг анимэйшний эхний анги цацагдаад ердөө 14 хонож байгаа ч дүрүүдийн хурц шийдэл, сонирхолтой үйл явдлууд нь үзэгчдийн анхаарлыг хэдийнэ татжээ.

Үнэлгээ: 7.73

Цацагдсан огноо: Долдугаар сарын 4

Ангийн тоо: 12

Төрөл: Инээдмийн, ер бусын, драм, романс

Цацагдаж буй суваг: Wakanim, Animelab

Үйл явдал: Багадаа шулмын хараалд өртсөн залуу гүнтэн гар хүрсэн бүхнээ хөнөөнө. Эргэн тойрны хүмүүс нь түүнээс зугтах болсноор тэрээр ойн гүн дэх харшид амьдрахаар шийднэ. Гэвч гүнгийн үйлчлэгчээр ажиллах болсон Алис гэх эмэгтэй түүнийг санааг зовоож эхэлдэг. Учир нь Алис юм л бол гүнтэнд ойртох гэж оролдоно. Тэдний учир нь үл ойлгогдом харилцааны төгсгөл юу байх бол?

4. THAT TIME I GOT REINCARNATED AS A SLIME /2-Р БҮЛЭГ 2-Р ХЭСЭГ/

Анх 2018 оны аравдугаар сарын 2-нд нээлтээ хийсэн тус бүтээл хоёрдугаар бүлгээ олны хүртээл болгоод удаагүй байна. Дэлхий даяар маш олон үзэгчтэй болоод амжсан уг бүтээлийн хоёрдугаар хэсэг анимэ сонирхогчдын дунд чамгүй хүлээлт үүсгээд байсан. Анимэ бүтээгчид ч үзэгчдийнхээ урмыг хугалаагүй гэдгийг тус анимэйшны үзүүлэлтээс нь харж болох юм.

Үнэлгээ: 8.6

Цацагдсан огноо: Долдугаар сарын 6

Ангийн тоо: 12

Төрөл: Адал явдалт, инээдмийн, уран зөгнөлт, ид шидийн

Цацагдаж буй суваг: Aniplus, Wakanim, IQIYI

Үйл явдал: Хоёрдугаар бүлгийн хоёрдугаар хэсэгт өмнөх бүлгийн тайван байдал үгүй болно. Хэдийгээр Римуру чөтгөрийн ертөнцийн захирагч болсон ч түүний хувьд бүх зүйл улим л төвөгтэй болж эхэлнэ.

Валпүргис хүндэтгэлийн ёслолд Римуру оролцох ёстой болсноор зохиолын гол үйл явдал өрнөнө. Асуудал гэвэл чөтгөрийн ертөнцийн бүх захирагчид хар мууг дагуулдаг энэ ёслолд зайлшгүй оролцох ёстой. Римуруд ямар бэрхшээл тулгарах бол?

5. THE DETECTIVE IS ALREADY DEAD

Зохиолч Нигожүгийн бичсэн ижил нэрт романаас сэдэвлэсэн “The Detective is Already Dead” бүтээл үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байсан билээ. Тэгвэл цацагдсан цагаасаа эхлээд үнэлгээ өндөртэй байгаа уг бүтээл зун дуусахаас өмнө заавал үзэх анимуудын тань жагсаалтад багтана гэж найдаж байна.

Үнэлгээ: 8

Цацагдсан огноо: Долдугаар сарын 4

Ангийн тоо: 12

Төрөл: Нууцлаг, инээдмийн, драма, романс

Цацагдаж буй суваг: Wakanim, Funimation

Үйл явдал: Кимизука Кимихико бол байдаг л нэг бүрэг мөрдөгч залуу. Түүнд найз нөхөд ч байхгүй. Мартахыг маш их хүсэж явдаг дурсамжийг нь сануулах нэгэн охин түүний амьдралд гарч ирснээр залуугийн амьдрал ээдрээтэй болж эхэлнэ. Хуучин хамтрагчтай нь ер бусын адилхан төрхтэй охин түүний амьдралд нөлөөлж эхлэх болжээ. Гол баатар зүрх шимшрэм өнгөрсөн үеийн сүүдрээсээ ангижрах аргыг олох болов уу?

Эх сурвалж: Live Chart, Anime Corner. Орчуулсан Э.Ариунсанаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.235.227.36)