Монголын 3х3 сагсан бөмбөгийн хөгжил, амжилтыг онцолжээ

Хонконгт 1.2 сая ам.долларын төсөвтэй “FIBA 3x3 World Tour Masters” тэмцээнийг зохион байгуулахаар болсноо зарлажээ. 

Сагсан бөмбөгийн 3х3 төрөл олимпын төрөлд багтсанаас хойш дэлхийн нийтийн анхаарлыг маш их татаж, олон улс орон хөгжилд нь онцгой анхаарал хандуулж олон улсад хамгийн хурдтай хөгжиж буй Urban Sport болоод байна. 

Европ, АНУ-д маш олон өндөр зэрэглэлийн дотоодын тэмцээнүүд зохион байгуулагдаж байгаа бол Хонконг хотноо анх удаа FIBA 3x3 World Tour Masters тэмцээнийг зохион байгуулахдаа төсөв нь 10 сая хонгконг доллар буюу 1.2 сая ам. доллар байхаар тогтжээ.  Ийм их мөнгө зөвхөн нэг тэмцээнд зарцуулж 3х3-ийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн тод жишээ болж байна. 

Мөн энэхүү мэдэгдэлд Хонконгийн сагсан бөмбөгийн холбооны Дэд ерөнхийлөгч Вонг, жижиг улс орнууд амжилт гаргах боломжтой гээд Монголчууд 3х3-ийг 10 жил хөгжүүлж, Дэлхийн чансааны #6, Ази тивдээ бүсийн аварга гүрэн Хятадын дараа бичигдэж байгаа талаар онцолжээ. Мөн Хонконг амжилт үзүүлэх итгэл төрүүлсэн жишиг болох боломжтой талаар ярьжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.192.22.242)