ЭМЯ: Коронавируст халдварын 1015 шинэ тохиолдол бүртгэгдэж, 7 хүн нас барлаа. 2021.05.04

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.04)


Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 1015 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 40,396 боллоо. Мөн хугацаанд ковидын улмаас 7 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Монгол Улсад ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 126 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал:

  • Улаанбаатарт-895 (35.326)
  • Зөөвөрлөгдсөн-16 (Нийт-503) Дөрөвдүгээр сарын 26-нд Энэтхэг улсаас ирсэн иргэдийн хоёр дахь удаагийн давтан шинжилгээнээс илэрлээ. Эдгээр иргэд Дорноговь аймагт тусгаарлалтад байгаа.
  • Эрүүл мэндийн ажилтан-1 (97)
  • Орон нутагт-103 (4422)

 Мэдээллийг шууд дамжуулж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.238.96.184)