"Таван толгой", "АСБИ" ХК-иуд ногдол ашиг тараана

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "АСБИ” ХК-ийн ТУЗ энэ оны 3 дугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 90 төгрөг буюу нийт 5,7 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон энэ оны оны II улиралд багтаан "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв. 

Мөн "Таван толгой” ХК-ийн ТУЗ мөн энэ оны 3 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 357 төгрөг буюу нийт 18,8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэжээ.

Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болов. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)