Үндэсний баялгийн сан байгуулах хуулийн төсөл боловсруулна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхийг сайд Г.Ёндон, Б.Жавхлан нарт даалгав.

Хуулийн төсөл нь газрын доорх баялгаас хүртэх өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо болон ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилготой байх юм.

Эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэлгээг олон улсын зах зээлийн жишгээр үнэлж, хүртэх үр ашгийг нь нэмэгдүүлэн, борлуулалт, орлогыг нь хянахтай холбогдуулан Эрдэс баялгийн биржийн тухай хуультай болох зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг уул уурхай, олборлох салбар бүрдүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)