Энэ онд Орхон аймаг гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулахаар төлөвлөж байна

Энэ онд гэр хорооллын айл өрх болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах зорилгоор төвлөрсөн шугамд холбогдсон зарим багт нийтийн орон сууц барихаар төлөвлөж байна гэж аймгийн Засаг дарга С.Батжаргал Шуурхай хуралдааны үеэр хэллээ.

Мөн төрийн нэгдсэн байр барих ажлыг Орхон аймгаас УИХ-д сонгогдсон гишүүдийн дэмжлэгтэйгээр барихаар төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн Орхон аймаг, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран ажиллах гэрээнд Жаргалант суманд Агропарк барих ажлын саналыг тусгасан байна. Агропаркийг байгуулснаар иргэд хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо хангах, эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх мөн хямд өртгөөр хүнсний ногоо худалдан авах, ажлын байр нэмэгдэх олон давуу тал бий болох ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)