АНХААР: Халдвартай, эрсдэл бүхий хүмүүс маршрутаа нуувал хариуцлага хүлээлгэнэ

Б.Оргил 

Халдвар авсан иргэд өөрсдийн уулзсан хүн, явсан маршрутаа нуух, ташаа мэдүүлэх тохиолдлууд гарч, хүндрэл үүсгээд байгаа. Тухайлбал, халдвартай нь тогтоогдсон жолооч Д-гийн ойрын хавьтлын хүн караоке, зочид буудал зэргээр үйлчлүүлснээр мөн мэдүүлээгүйгээс ойрын болон дам хавьтлыг дахин тогтоох ажиллагаа хийгдэж байна.

Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Ойрын болон дам хавьтлаа санаатай, санамсаргүй нууж байна. Энэ нь Зөрчлийн хуулийн 5-ын 13 дахь заалтын дагуу хариуцлага хүлээлгэх үйлдэл. Зориуд санаатай нуун дарагдуулсан бол бүр хүндэрнэ. Тиймээс ойр болон хоёрдугаар хавьтлаас болгоомжлох хэрэгтэй ухамсартай хандахыг хүсч байна.

Эдгээр хавьтлыг тогтооход маш их зардал гарч байгаа. ХӨСҮТ-д манай алба хаагчид ажиллаж байгаа. Иргэний өгсөн мэдээллийг чанд нууцална. Мөн битүүмжилсэн орчинд хоёулахнаа ярилцдаг. Тиймээс нууж болохгүй" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)