Үнийн хөөрөгдөл үүсгэсэн "Таван-Эрдэнэ", "Хүчит шонхор" захыг 20 сая төгрөгөөр торгожээ

Монгол Улс дотооддоо халдвар алдсантай холбогдуулан Улсын Онцгой комисс болон Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод өнөөдрөөс /2020.11.11/ хөл хорио тогтоогоод байгаа билээ. 

Тэгвэл хөл хорионы үед зарим зах, худалдааны төв бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг үндэслэлгүйгээр нэмсэн зөрчил гарсан байна. Иймд ШӨХТГ-аас үнийг хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний хомсдол зохиомлоор үүсгэсэн гэх үндэслэлээр зарим газарт хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авчээ.  

Тодруулбал, "Таван-Эрдэнэ" болон "Хүчит шонхор" захыг үнийг хөөрөгдөл үүсгэсэн гэж үзэн тус бүр 20 сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан байна. 

Энэ талаар албаныхнаас тодруулахад "Цар тахлын үед үнийн хөөрөгдөл үүсгэсэн хоёр захын захиргаанд торгуулийн арга хэмжээ авсан. Хуульд зааснаар тус бүр 20 сая төгрөгөөр торгосон" гэх тайлбарыг өглөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)