2021 оны “IREX” xөтөлбөрийн бүртгэл эхэлжээ

Сайн дурын ажилд идэвхтэй оролдцог оюутан залуусын хамгийн ихээр сонирхдог  “IREX” xөтөлбөр бүртгэлээ эхэлжээ.  Уг хөтөлбөрт  нийгмийн болон олон нийтийг xөгжүүлэx чиглэлээр ажиллаж байсан туршлагатай,  25-38 хүртэлх насны залуучуудыг идэвхтэй хамруулдаг бөгөөд бүртгэл нь энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм байна. 

2021 оны “IREX” xөтөлбөрт хамрагдснаар та АНУ-д дөрвөн сарын xугацаанд тэтгэлэгтэй сурч, ажиллах боломжтой юм. Тодруулбал, энэ хөтөлбөр нь  эрчим хүч, хүрээлэн буй орчин, энх тайван,  улс нийгмийн зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэх, ил тод байдал, хариуцлага, эмэгтэйчүүд, жендэртэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр суралцах мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр юм.

 Хамгийн чухал нь  АНУ-д байх хугацаандаа болон АНУ-д байрладаг байгууллагынхаа тусламжтайгаар Олон нийтэд чиглэсэн олон улсын төсөл хөтөлбөрүүдийг  эх орондоо, бүс нутагтаа  хэрэгжүүлэх  боломжтой юм байна. “IREX” xөтөлбөрийн хүрээнд АНУ-д амьдрах хугацаанд орон байр, хоол болон бусад зардлыг хариуцдаг юм байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)