Загвар зохион бүтээгчдийн урласан амны хаалт цахим худалдаанд үнэ цохив

COVID-19” цар тахлын улмаас амны хаалтын эрэлт огцом өсөж байгаа энэ үед нэртэй зохион бүтээгчдийн урласан амны хаалт цахим худалдаанд 200 ам.доллар хүрч байна.

Тухайлбал: “Cambridge Mask”, “Vogmask” болон Шведийн “Airinum” компани дэлхийн алдартнууд болон чинээлэг хэрэглэгчдэдээ зориулж тусгайлан амны хаалт урлаж өгч байгаа аж. Хамгийн энгийн сонголтын хувьд л гэхэд “Cambridge Mask” компанийн хар өнгөтэй амны хаалт 12 ам.доллар, “Airinum” компанийн сувдан ягаан өнгөтэй амны хаалт 69 ам.доллароор зарагдаж байна.

Түүнчлэн цахим худалдааны “eBay” сайтад “Vogmask”-ийн амны хаалт дунджаар 150 ам.доллар, “Airinums” компанийн нэг ширхэг амны хаалт 200 ам.доллароос илүү үнэ хүрч байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)