М.Анхцэцэг Дэлхийн цомоос гурван медаль хүртлээ

Катар улсын нийслэл Доха хотноо хүндийн өргөлтийн Дэлхийн цом тэмцээн зохион байгуулагдлаа. Олимпийн наадмын эрхийн оноо олгох 6 дахь удаагийн дэлхийн цом тэмцээний 76 кг жинд Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, залуучуудын Ази тивийн болон дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга , Азийн танхимын спортын наадмын аварга, Азийн аварга Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр 102 кг, түлхэлттэй өргөлтөөр 124 кг, нийлбэр дүнгээр 226 кг өргөсөн амжилтаар гурван хүрэл медаль хүртлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)