“Мотив”-ын Жижгээг нэг сар хорихоор боллоо

Цагдан хорионы шүүх хурлын үеэр зугтсан “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Б.Эрдэнэбаярыг нэг сар хорихоор болжээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, өчигдөр прокуророос яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд ирүүлсэн.

Гэтэл яллагдагч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт оролцохоор ирсэн байхдаа шүүхээс оргон зайлж, Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шөнийн 02:00 цагт баривчилсан талаар бид мэдээлсэн.

Харин өнөөдөр яллагдагчид 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)