Бусдын гэрт нэвтэрч хулгай хийдэг 40 гаруй үйлдэлтэй этгээдүүдийг саатуулжээ

Тэднээс хурааж авсан зүйлс

2018 оны 10 сар, 2019 оны 9, 10 дугаар саруудад амины орон сууцуудаар орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан этгээдүүдийг илрүүлэн саатуулжээ.

Урьдчилсан байдлаар 1991 онд төрсөн эрэгтэй Ш, 1987 оны эрэгтэй Б нар үгсэн хуувилдаж улмаар зохион  байгууллалттайгаар хулгай хийж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Тэд бусдын орон байранд нэвтрэн орсон 40 удаагийн үйлдлийг мөрдөн шалгах явцад мэдүүлээд байна. Уг гэмт хэргийг ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.84)