Үндсэн хуулийн хэлэлцүүлэг ирэх долоо хоногт үргэлжилнэ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх долоо хоногт хэлэлцэж, үргэлжлүүлнэ.

Хэлэлцүүлэг үргэлжлэх хүртэлх хугацаанд УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн ажлын баг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төслийн саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэх, уялдуулах асуудлыг эцэслэхээр ажиллаж байна. 

Улмаар УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдах бөгөөд УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын баг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан саналын томьёоллуудыг хэлэлцээд, нэгтгэн шийдвэрлэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд шилжүүлнэ.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)