"Чанъэ-4" төхөөрөмжийн цуглуулсан мэдээллийг дэлхий нийтэд танилцуулна

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын “Чанъэ-4” төхөөрөмжийн цуглуулсан мэдээллийг дэлхий нийтэд дэс дараалалтайгаар танилцуулна гэж тус улсын Инженерчлэлийн академийн мэргэжилтэн, сар судлах хөтөлбөрийн ахлагч У Вэйрэнь мэдээлэв
2019-03-04

Ман Ваньжоуг шилжүүлэн өгөхтэй холбоотой шийдвэрийг эсэргүүцэж байна ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

“Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг АНУ-ын талд шилжүүлэн өгөхтэй холбоотой Канадын эрх баригчдын шийдвэрийг Хятад улс эрс эсэргүүцэж байна. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яам мэдээлжээ.
2019-03-02

АНУ Венесуэлийн иргэдэд визийн хориг тавив

Венесуэлийн иргэдэд визийн хориг арга хэмжээ авах шинэ шийдвэр гаргасан тухай тус улсын Төрийн Департамент баасан гарагт мэдээлэв.
2019-03-02

БНАСАУ-Вьетнамын харилцааг шинэ түвшинд гаргана

БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун Вьетнам улстай бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахаар төлөвлөж буйгаа тус улсын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгтой баасан гарагт уулзахдаа мэдэгджээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.
2019-03-02

Алжирт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болов

Баасан гарагт Алжир улсад болсон олныг хамарсан жагсаал цуглаануудын үеэр 63 хүн бэртэж, 45 хүнийг баривчилсан байна. Энэ тухай “TSA Algerie” мэдээллийн цахим хуудас цагдаагийн албан ёсны мэдээллээс иш татан уламжлав.
2019-03-02

АНУ-тай хүйтэн дайн өрнүүлэх нөөц бололцоо БНХАУ-д бий

технологийн салбарт хүйтэн дайн дэгдээвэл Хятадын технологийн нөөц бололцоо нь зохих эсэргүүцэл үзүүлж чадах бөгөөд технологийн салбарт тэргүүлэгчийн байр сууриа хадгалан авч үлдэх боломжтой юм гэж “Global Times” сонин мэдээлжээ.
2019-02-27

NBC: Трамп Оросын агентлагийн эсрэг кибер халдлага үйлдэхийг зөвшөөрчээ

Ерөнхийлөгч Дональд Трамп завсрын сонгуулийн өмнө ОХУ-ын “Интернэт-судалгааны агентлаг”-ийн эсрэг кибер халдлага үйлдэхийг улсынхаа цэргүүдэд зөвшөөрсөн тухай телевизийн “NBC” суваг мэдээлсэн байна.
2019-02-27

Энэтхэгийн цэргийн хоёр нисэх онгоцыг сөнөөжээ

Газар нутгийн маргаантай байгаа Кашмир мужийн агаарын хилийг зөрчсөн Энэтхэгийн цэргийн хоёр нисэх онгоцыг Пакистаны цэргүүд сөнөөжээ.
2019-02-27

Венесуэлийн дөрвөн мужийн захирагчийг хар жагсаалтад оруулжээ

АНУ-ын эрх баригчид Венесуэл улсын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгаж, тус улсын дөрвөн иргэнийг хар жагсаалтад оруулсан байна. Энэ тухай АНУ-ын Сангийн яам мэдээлжээ.
2019-02-26

Витнамын Засгийн газар Ким Жөн Уныг өндөр түвшинд хүлээн авчээ

“Би Вьетнам улсыг зорихоор 3000 гаруй км замыг туулсан бөгөөд намайг халуун дотноор хүлээн авсан Вьетнамын оршин суугчдад талархал илэрхийлж байна” хэмээн Ким Жөн Уны хэлснийг Май Тиен Зун иш татан сэтгүүлчдэд мэдэгджээ.
2019-02-26

Нисэх онгоц барьцаалахыг завдсан этгээдийг утсгажээ

Бангладешийн нийслэл Дака хотоос Дубайг зорин хөөрсөн нисэх онгоцыг барьцаалахыг завдсан зорчигчийг Бангладешийн аюулаас хамгаалах хүчний ажилтнууд буудан хөнөөсөн байна.
2019-02-25

Өнгөрсөн онд БНХАУ илүү олон кибер халдлагад өртжээ

2018 онд БНХАУ-ын төрийн байгууллагууд, компаниуд болон хувь хүмүүс өмнөх жилүүдийнхээс илүү олон кибер халдлагад өртсөн байна. Хятадын Төв телевизээр мэдээлснээр, тус улсад өдөрт дунджаар 800 сая кибер халдлага хийх оролдлого бүртгэгджээ
2019-02-24

Д.Трамп Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзана

Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй уулзана гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
2019-02-24

Шонхор-2” Рюгу солир дээр газарджээ

Японы “Хаябуса-2” /“Шонхор-2”/ сансрын аппарат Рюгу солир дээр газардсан тухай тус улсын Сансрын агентлаг мэдээлжээ.
2019-02-24

АНУ-БНХАУ-ын худалдааны ээлжит яриа хэлэлцээ эхэллээ

БНХАУ болон АНУ хооронд үүссэн худалдааны маргааныг шийдвэрлэх өндөр дээд түвшний шинэ яриа хэлэлцээ пүрэв гарагт АНУ-ын нийслэл Вашингтон хотод эхэлжээ.
2019-02-24

БНСУ-ын тусгай төлөөлөгч Ханой хотыг зорьжээ

Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан БНСУ-ын тусгай төлөөлөгч Ли Ду Хун Вьетнамын нийслэл Ханой хотыг зорьсон тухай тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.
2019-02-24

АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил амжилттай болжээ

АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг манай улс амжилттай явууллаа гэж Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь мэдэгджээ.
2019-02-24

Консервативчууд Тереза Мэйд анхааруулга өгчээ

Хэрэв Их Британийн парламентын дэмжлэгийг авах гэрээг Европын Холбоотой /ЕХ/ байгуулж чадахгүй бол “Brexit”-ийн хугацааг хойшлуулахыг шаардана гэж эрх баригч Консерватив намаас парламентад сонгогдсон 100 гишүүн Тереза Мэйд анхааруулжээ. Энэ тухай “The Daily Telegraph” сонинд пүрэв гарагт мэдээлсэн байна.
2019-02-24

БНХАУ-Саудын Араб эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

БНХАУ-ын дарга Си Жиньпин болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар баасан гарагт уулзаж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцов.
2019-02-24
52 53 54 55 56 57 58