Охидын хөлбөмбөгийн шигшээ Лаосын багт 0:5-аар хожигдлоо

 

Монголын хөлбөмбөгийн 19 хүртэлх насны охидын шигшээ баг Бангладеш улсад өчигдөр /2019.04.25/ "Bangamata U19 Womens International Gold Cup 2019" тэмцээний 2 дахь тоглолтоо Лаосын шигшээ багтай хийж 0:5-аар хожигдлоо.

 

Манай шигшээ баг Бангладеш улсад зохион байгуулж буй "Бангамата Алтан цом" тэмцээний эхний тоглолтондоо Тажикстаны шигшээг 3:0-аар хожоод байсан бөгөөд энэ удаа Лаосын багийн эсрэг тун тааруухан тоглолт хийж ийнхүү хожигдлоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)