Монголын сагсанбөмбөгийн 3x3 шигшээ багийн өмсгөл ФИБА-гийн музейд тавигдана

Дэлхийн сагсан бөмбөгийн супер одууд, Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /ФИБА/ -ны Алдрын танхимын гишүүдийн хэрэглэж байсан үзмэрүүдтэй хамт Монголын сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн өмсгөл ФИБА-гийн музейд тавигдахаар болжээ.

ОУСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Патрик Бауманн агсны нэрэмжит тэмцээн, хүндэтгэлийн ёслолд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны төлөөлөл баасан гарагт /2019.04.26/ оролцсон байна

.Швейцарь Улсын Женев хотноо байрлах ФИБА-гийн төв оффист байрлах музейд 2017 оны ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Монгол Улсын үндэсний шигшээ багийн өмсгөлийг байрлуулах болсныг уг ёслолын үеэр мэдэгджээ.

Энэ оны ДАШТ-д оролцох Монголын шигшээ баг, дасгалжуулагч С.Тулгын хамт зургадугаар сард Женев хотноо ФИБА-гийн төв оффист зочлон, өөрсдийн гарын үсэг бүхий өмсгөлөө музейд өгөх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)