Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Монгол Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын уугуул улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүллээ.

 

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Морьт отрядын жанжин, хошууч генерал, улсын заан Чимэдийн Мижидийн дурсгалыг мөнхжүүлэх, Монгол Улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх энэхүү барилдаан өчигдөр буюу бямба гарагт Бөхийн өргөөнд боллоо. Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Э.Оюунболд нар манлайлсан хүчит бөхийн барилдаанд харцага Б.Бат-Өлзий түрүүлсэн бол Төв аймгийн Баянхангай сумын уугуул Улсын заан Батзоригийн Батмөнх үзүүрлэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)