Алдарт бөх А.Алиевын нэрэмжит тэмцээнд манай 7 тамирчин хүчээ сорино

 Дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн тавдугаар сарын 1-3-нд ОХУ-ын Каспийск хотод болно.

 

Энэхүү 50 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцохоор өнөөдөр ОХУ-ыг зорив. Тус багийн бүрэлдэхүүнд 61 кг-д “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 70 кг-д спортын мастер М.Тэмүүжин, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 92 кг-д спортын мастер Ч.Алтангэрэл, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, ОУХМ Л.Төртогтох, 125 кг-д ОУХМ Н.Золбоо нар үндэсний шигшээ баг болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор хүчээ сорих юм.

 

Тус тэмцээнд олон улсын шүүгч Ж.Лхагвасүрэн шүүгчээр ажиллах юм. Алдарт бөх А.Алиевийн нэрэмжит тэмцээнд хамгийн сүүлд хоёр жилийн өмнө гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медаль хүртэж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.239.90.61)