Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг хангалттай хэмээн дүгнэв

Монгол Улсын Шадар сайд, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдөр зохион байгууллаа.

“Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах үеийн Нийслэлийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, төр, захиргааны байгууллага, төрийн цэргийн байгууллагын удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөсний дараах хор уршгийг үнэлэх цагийн байдлын дагуу нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагын  900 гаруй удирдах бүрэлдэхүүн  ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө тодотгосон юм.

Мөн бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөлтийг бодит байдалд нийцүүлэн тодотгох, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага зохицуулалтыг боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор төвийн зургаан дүүрэгт  газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагаа, Хүй долоо худаг “Монгол наадам” цогцолборт  Улсын 1, 2, 3 дугаар эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвүүд хээрийн хүн эмнэлэг дэлгэх үзүүлэх дадлага сургуулиудыг зохион байгууллаа.

Иргэдэд тохиолдож болзошгүй аюул, осол, гамшгаас өөрийгөө болон гэр бүлээ авран хамгаалах мэдлэг, дадлыг олгох зорилгоор нүүн шилжих дадлага сургуулийг НИТХ-ын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батласан аюулгүйн 111 цэгт зохион байгуулахад нийслэлийн 3200 гаруй нийтийн орон сууц, 120 гаруй мянган өрхийн 420 гаруй мянган иргэн оролцлоо. Мөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулж, 3000 гаруй иргэнийг хамруулав.

Гурван өдөр үргэлжилсэн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд нийслэл, дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, нийслэлийн бүх иргэдийн идэвх санаачлагатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, ОБЕГ-ын   дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр онцлон дадлага, сургуулийг дүүрэн хангалттай хэмээн дүгнэсэн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 
Сэтгэгдэл: (1)
Таны IP: (3.236.214.123)
DR. PRADHAN БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496
2019-05-27 Хариулах