Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлийг цахимжуулна

Улсын бүртгэлийн байгууллага 2025 онд улсын хэмжээнд 1.206.015 бүртгэл хийжээ.

ХЗДХЯ-ны мэдээлснээр, нэг жилийн хугацаанд иргэд улсын бүртгэлийн үйлчилгээ авахын тулд нийт 5 сая орчим удаа байгууллагад хандаж, очиж үйлчлүүлсэн байна. Зөвхөн иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэлийн нэгжид барьцааны бүртгэл хийх зорилгоор жилдээ 265.033 удаа ирсэн ба хамгийн багадаа гурван удаа очсон гэж үзвэл 795.099 удаа биечлэн ирсэн байгаа юм.

Тухайлбал, зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл хийх гэж тухайн иргэн банканд гурван удаа, нотариатад нэг удаа, бүртгэлийн байгууллагад хоёр удаа нийт зургаан удаагийн үйлдэл хийдэг байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэлээ чөлөөлүүлэхийн тулд банк болон бүртгэлийн байгууллагын дунд хоёр удаа явж байгаа аж.

Харин барьцааны бүртгэлийг цахим болгосноор иргэн, хуулийн этгээд олон удаагийн үйлдэл хийхгүй, цахимаар хүсэлт гарган цаг хугацаа хэмнэхээс гадна замын түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.37)