Оросын эрчим хүчийг ашиггүй үнээр худалдахгүй гэв

 Оросын эрчим хүчний нөөцийг ашиггүй үнээр худалдахгүй гэж Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ярилцлага өгөхдөө мэдэгджээ. 

Тэрбээр “Сибирийн хүч-2” төслийн гэрээнд Оросын ашиг сонирхол хангагдсан эсэх талаарх асуултад хариулахдаа "мэдээж бид эрчим хүчний нөөцөө улсдаа ашиггүй үнээр хэзээ ч худалдахгүй” гэж хэлжээ. 

Оросын “Газпром” болон Хятадын үндэсний газрын тос, хийн корпорац (CNPC) “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой ба Монголын нутгаар дайран өнгөрөх “Союз Восток” хоолойг барих тухай санамж бичигт гарын үсэг зурсан тухай "Газпром" компанийн тэргүүн Алексей Миллер өмнө нь мэдэгдсэн билээ. “Сибирийн хүч-2” бол Баруун Сибирийн ордоос Монголын нутгаар дайруулан Хятадад хий нийлүүлэх төсөл юм. Төслийн гэрээг 30 жилээр хийх төлөвтэй байна.

Дорнын эдийн засгийн 10 дахь удаагийн чуулга уулзалт “Алс Дорнод-энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах нь” сэдвийн дор Владивосток хотын Алс Дорнодын их сургуулийн хотхонд есдүгээр сарын 3-6-ны өдрүүдэд болжээ. 

Эх сурвалж: ВЛАДИВОСТОК /RIA Novosti/.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.216.186)