Энэтхэгийн цэргийн хоёр нисэх онгоцыг сөнөөжээ

 Газар нутгийн маргаантай байгаа Кашмир мужийн агаарын хилийг зөрчсөн Энэтхэгийн цэргийн хоёр нисэх онгоцыг Пакистаны цэргүүд сөнөөжээ.“Нисэх онгоцуудын нэг Азад Кашмирт, харин нөгөөх нь хяналтын шугамын бүсэд унасан” гэж Пакистаны Зэвсэгт хүчний хэвлэлийн албаны дарга, хошууч генерал Асиф Гафур “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна. Сөнөөсөн нисэх онгоцуудын нэгийнх нь нисгэгчийг баривчилжээ.

Пакистан улс өөрийгөө батлан хамгаалах чадвартай гэдгээ харууллаа гэж тус улсын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.Кашмир мужийн харьяаллын асуудлаар Энэтхэг, Пакистан улс маргалдсаар байгаа билээ. Тус мужид тусгаар тогтнох эсвэл Пакистанд нэгдэхийг дэмжигч салан тусгаарлах үзэлтнүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Зэвсэгт салан тусгаарлах үзэлтнүүдэд дэмжлэг үзүүлж байна гэж Шинэ Дели Пакистаны эрх баригчдыг буруутгадаг бол Пакистаны эрх баригчид үүнийг няцаасаар ирсэн билээ.нэ сарын 14-нд Кашмирт ажиллагаа явуулж байсан Энэтхэгийн цэргийн цувааны ойролцоо амиа золиослогч халдлага үйлдсэний дараа хямрал улам хурцадсан байна. Уг Халдлагын улмаас 45 хүн амиа алджээ.

Халдлагыг үйлдсэн гэдгээ лалын шашинтнуудын “Жаиш-е-Мухаммад” бүлэглэл мэдэгдсэн байна. нэтхэгийн Агаарын цэргийн хүчний нисэх онгоцууд мягмар гарагт Кашмир мужийн Пакистаны хяналтад байдаг хэсэгт орших тус бүлэглэлийн хуаранд цохилт өгчээ. Агаарын цохилтын улмаас олон босогч амиа алдаж, босогчдын тээврийн хэрэгслүүд, зэвсэг, байлдааны хэрэгслүүдийг бүрэн устгасан байна.

“Жаиш-е-Мухаммад” бүлэглэлийн амиа золиослогчид дахин халдлага үйлдэхээр зэхэж байсан учир “агаарын цохилт өгөхөөс аргагүй байсан” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Вижай Гокхале мэдэгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)