Зохиолчийн эрх гэж юу вэ?
Оюуны өмч гэж Хүний бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон үйлдвэрлэлийн болон утга зохиол урлагийн салбарын бүтээл, худалдаанд хэрэглэгддэг нэр болон дүрс юм.
Оюуны өмч нь 2 салбарт хуваагддаг.
1. Аж үйлдвэрийн өмч
- Шинэ бүтээл
- Ашигтай загвар
- Бүтээгдэхүүний загвар
- Барааны тэмдэг
- Газар зүйн заалт
2. Зохиогчийн эрх
- Ном
- Дуу авиа бүхий дүрст бүтээл /телевизийн нэвтрүүлэг, кино урлагийн бүтээл/
- Бүжиг, жүжиг тайзны урпаг
- Үүсмэл бүтээл
- Дүрслэх урлar
- Гэрэл зураг
- Тайлбар толь, лавлах
- Компьютерийн программ
- Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээл
- Чимэглэх болон хавсарга уpnar
- Архитектурын бүтээл, уран баримал, уран барилгын төрөлд хамаарах бүтээл
Зохиогчийн эрхийн мэдүүлгийн маягт бусад холбогдох хууль тогтоомжийг Оюуны өмчийн газрын WWW.ipom.gov.mn цахим хуудаснаас авна уу.
Зохиогч гэж өөрийн бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг хэлнэ.
Уран бүтээлч гэж утга зохиол, урлагийн болон ардын урлагийн бүтээлийг цирк, тайз, дэлгэц, урлагийн тоглолтод зориулан дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог хувь хунийг хэлнэ.
Зохиогчийн эрхийн бүртгэлээр хамгаалагдах бүтээл
Монгол улсын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зохиогчийг эрхээр хамгаалах бүтээлийн төрлүүд
7.1.1. Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээл, түүнчлэн компьютерийн программ
7.1.2. Хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл
7.1.3. Дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл
7.1.4 Чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүтээл
7.1.5. Архитектурын бүтээл, уран баримал, уран барилга
7.1.6 Бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт пантомим
7.1.7 Жүжиг хөгжимт жүжиг, тайзны урлагийн бүх төрлийн бүтээл
7.1.8 Гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл
7.1.9. Дуу авиа бүхий дүрст бүтээл
7.1.10. Үүсмэл бүтээл
7.1.11 Тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг
7.1.12. Ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээл
Зохиогчийн эрхийн үл хамгаалах бүтээл
Монгол улсын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар:
8.1.1. Хууль тогтоомж, эрх зүйн бусад акт
8.1.2 Захиргааны шийдвэр болон хуулийн этгээд, байгууллагын албан баримт бичиг
8.1.3. Шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж болон бусад баримт бичиг, шүүх хуралдаан дээр хэлсэн үг
8.1.4. Энэ хуулийн 8.1.1-8.1.3-т заасан баримт бичгийн орчуулга
8.1.5. Төрийн бэлгэ тэмдэг, туг, далбаа, шагнал, одон, тэмдэг
8.1.6. Болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шиюктэй аливаа мэдээ, мэдээлэл
8.1.7. Ардын урлагийн бүтээл, үндэсний зан заншил
8.1.8. Аливаа санаа, үйл ажиллагааны арга, үйл ажиллагаа, шинжлэх ухааны наалт, математикийн үзэл баримтлал
Зохиогчийн эрхийн мэдүүлэг гаргахад бүрдүүлэх материал
1. Өргөдлийн маягт
2. Бүтээлийн танилцуулга
Бүтээлийн агуулга, бүтэц, хэлбэр, хэмжээ, зорилго, ач холбогдол, онцлог зэргийг тусгасан товч танилцуулга бичнэ./
3. Хуулбар
Зохиогч болон эрх эзэмшигч өөрийн нэр дээр гэрчилгээ авах тохиолдолд иргэний үнэмлэхний хуулбар, Хуулийн этгээдийн нэр дээр гэрчилгээ авах бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана./
4.Эх бүтээл
12 хувь бүтээлийг ОӨГ фонддоо авч хадгална (бичмэл бүтээлийн хувьд эх бүтээлийг хэвлэмэл байдлаар үдэж, нуруулдаж, хавтаслаж авчирна./
5. Гэрээ, тодорхойлолт
Гэрчилгээ авах гэж буй бүтээлийг гэрээний дагуу туурвисан, албан үүргийн дагуу туурвисан, захиалгаap Бүтээсэн мөн бүтээлийг хөндлөнгөөс санхүүжүүлсэн тохиолдолд зохиогчийн эрхийн гэрчилгээ олгох асуудлыг холбогдох гэрээ, тодорхойлолт, бусад баримтыг үндэслэн шийдвэрлэнэ.
Хэрэв зохиогч нь бие дааж бүтээлээ туурвисан бол уг г бүтээлийн зохиогчийг мөн эсэхийг хөндлөнгийн нотлох баримт, тодорхойлолтыг үндэслэн олгоно.
6. Хураамж төлсөн баримт
1. Ажил үйлчилгээний хураамжийг Голомт банкан дахь
ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР/1175116159/ тоот дансанд төлнө.
- Бичмэл бүтээл-20.000 ₮, Ном-25.000 ₮.
- CD-30.000₮
- Програм хангамж- 30.000₮
- Дүрслэх урлагийн бүтээл-30.000₮
- Дуу хөгжмийн бүтээл/CD/-30.000₮
- Дууны ая, үг-25.000 төгрөгийг тус тус тушаана.
2. Гэрчилгээний тэмдэгтийн хураамжийг ОЮУНЫ Өмчийн ГАЗАР ТБ/Регистрийн дугаар 6324983/ Татварын байгууллагын /e-tax.mta.mn/ линкээр нэвтрэн орж төлбөрийн даалгавар үүсгэн банкинд 2500 төгрөг тушаан баримтыг бүрдүүлсэн материалын хамт хавсарган авчирна.
/Ажил үйлчилгээний болон тэмдэгтийн хураамж нь бүтээл тус бүр дээр төлөгддөг болохыг анхаарна уу!!./
Зохиогчийн эрхийн эзэмшигч өөрчлөгдөх
1. Зохиогчийн эрхийн гэрчилгээ
2. Эрх шилжих гэрээ нотариатаар баталгаажуулсан
3. Иргэний үнэмлэхний хуулбар эсвэл хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбар
4. Ажил үйлчилгээний хураамж
Зохиогчийн эрхийн гэрчилгээ үрэгдүүлсэн, дахин авах
1. Иргэн бол хүсэлт, Хуулийн этгээд бол албан бичиг
2. Ажил үйлчилгээний хураамж