ШУУД: “День Победы!-80” ОХУ, Улан-Үд хотын төв талбайгаас шууд дамжуулж байна

Б.ТУУЛ

ОХУ-ын Москва хотноо өнөөдөр (2025.05.09) 1941-1945 оны Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ой ёслол төгөлдөр тохиож байна. Ялалтын баярын жагсаалыг Улан Үд хотоос шууд дамжуулан хүргэж байна. Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үд хотын төв талбайд 10:00 цагт ёслол төгөлдөр эхэллээ.

Уламжлал ёсоор энэхүү цэргийн парадыг Александровын "Ариун дайн" дууны аян дор тугчдын бүлэг нээж, ОХУ-ын Төрийн далбаа, ОХУ-ын Батлан Хамгаалах Яамны туг, домогт Ялалтын тугны хуулбарыг Улан Үд хотын Зөвлөлүүдийн талбайд мандуулан нээж байна.

Энэхүү “Тугчдын бүлэг” нь Аугаа их Эх орны дайны ахмад дайчдын зохистой залгамжлагчид болох анги нэгтгэлүүдийн хамгийн сайн офицеруудаас бүрддэг ажээ. Цэргийн тусгай ажиллагааны үеэр тэд эр зориг, тэсвэр хатуужил, баатарлаг үйлдлээ бататган харуулсаар ирсэн учраас ийнхүү тэд өнөөдөр Ялалтыг баярыг нээх хүндэтгэлтэй үүргийг хүлээжээ.

Тугчдын бүлгийг дэд хурандаа СУХАРНИКОВ ДМИТРИЙ ЕВГЕНЬЕВИЧ удирдан алхав. Мөн ОХУ-ын Төрийн далбааг ахмад ХОЛЯВИН АЛЕКСАНДР ЮРЬЕВИЧ тугийг мандуулж байна. Тэрээр байлдааны бэлтгэл, цэргийн албанд хариуцлагатай зүтгэсэн тул энэхүү өндөр хариуцлагатай үүргийг хүлээн авчээ. Тухайлбал, тэртээх 80 жилийн өмнө Берлиний төлөөх тулалдааны үеэр 150 дугаар Идрицкийн дивизийн байлдагч нар түрүүчМихаил Егоров, бага түрүүч Мелитон Кантариа нар ялагдсан Рейхстагийн орой дээр ялалтын тугийг мандуулж байжээ.

Энэ туг нь түүхэнд Ялалтын туг болон мөнхөрч, нацист Германыг ялсан Зөвлөлтийн ардтүмний Аугаа их ялалтын албан ёсны гүн хүндтэй бэлгэдэл болсон байна. Өөрөөр хэлбэл, жил бүрийн 5 дугаар сарын 9-нд Агуу их Ялалтын туг ОХУ-ын Улан Үд хотын талбай болгонд бахархалтайгаар намирч жагсаалын тэргүүн эгнээгд залагдаж, ахмад дайчдыг алдар гавьяаг мөнхжүүлсээр байна.

 Баярт өдрийн Парад командлагчаар Ерөнхий цэргийн 36 дугаар армийн байлдааны бэлтгэлийн хэлтсийн дарга, хурандаа Никитин Михаил Михайлович ажиллаж байна. Түүний удирдлага дор цэргийн алба хаагчид байлдааны ур чадвараа дээшлүүлж, мэргэжлийн чадавхаа ахиулж байдгыг албаныхан тодотгож байлаа.

Түүнийг цэргийн үүргээ төгс төртэй биелүүлсний  төлөө Батлан хамгаалах яам, төрийн гавьяа шагналаар шагнасан байна. Улан-Үд хотын гарнизоны цэргийн анги, нэгтгэлүүдийн парадыг Ерөнхий цэргийн 36 дугаар армийн командлагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, ОХУ-ын баатар хошууч генерал Белявский Владимир Анатольевич ахалж байна. 2025 оны 5 дугаар сарын 09.

Энэхүү баярт өдрийн цэргийн сүрт жагсаалд 1500 гаруй цэргийн албан хаагч оролцож байна. Уламжлал ёсоор баярын парад үндсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Баярын эхэнд 27 явган жагсаалын цуваа алхан өнгөрч Оросын ард түмэн, Буриад улсын иргэдэд сэтгэл догдлуулсан, их түүхийг эргэн сануулсан сэтгэл догдлом үйл явдлыг харууллаа.

Дараа нь цэргийн техник хэрэгсэл, зэвсэгт техникийн сүрт жагсаал явж өнгөрлөө. Энэхүү ялалтын баярын түүхт 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд тодотгон өгүүлэх бас нэгэн чухал хэсэг байсан нь цэргийн зэвсэгт техник явж өнгөрсний дараа Аугаа их Эх орны дайны түүхийг дүрслэн өгүүлсэн өгүүлэмж, баримтат кино мэт машинтай цуваа байлаа.

Эх сурвалж: NEWS24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.10.222)