ШУУД: Буриад улсын Тэргүүн, Засгийн Газрын дарга Алексей Самбуевич Цыденовын "Ялалтын баяр"-ын мэндчилгээг хүргэж байна

 

ШУУД: Буриад улсын Тэргүүн, Засгийн Газрын дарга Алексей Самбуевич Цыденовын "Ялалтын баяр"-ын мэндчилгээг хүргэж байна. 

Эрхэм хүндэт цэргийн тусгай ажиллагаанд оролцогчид, Монгол Улсаас ирсэн зочид оо!

Хүндэт нэг нутгийнхан та бүхэнд Ялалтын баярын 80 жилийн ойн мэнд хүргэе!

 80 жилийн өмнө манай ард түмэн 27 сая гаруй хүний амиар өөрийн эрх чөлөө, амьдрах эрхээ олж авсан. 27 сая дайчид, энгийн ард иргэдийн амиар Агуу их Эх орны дайны үед бид нэгдсэн Европын аж үйлдвэрийн, хүний нөөцтэй байлдаж байсан. зөвхөн зөвлөлтийн дайчдын мятаршгүй эр зориг, ард түмний бат нэгдлийн хүчээр хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн цус асгаруулсан дайнд ялан гарсан. Тиймээс Ялалтын баяр нь бид бүхний хувьд ариун баяр юм.

Бид үргэлж Агуу их Эх орны дайны баатруудыг санан дурсаж, гэртээ буцаж бүгдийн дурсгалыг ариунаар хүндэтгэх болно. Агуу их Эх орны дайны талбарт зөвхөн манай улсын төдийгүй бүх дэлхийн, Ази, Европын ард түмний хувь заяа шийдэгдэж байсан. Япон 1940-өөд оны үед Хятадын талыг эзэлж авсан байсан ба Герман ялсан бол холбоотны ёсоор Ази, Номхон далайн улсуудын хувь заяа өөр байх байсан. Ямар үнээр энэ ялалт олдсон гэдгийг бид санаж байх болно. Мэдээж, Монголын ард түмний үнэлшгүй тусламжийг үргэлж санах болно.

Монгол Улс нь ЗХУ-д хамгийн түрүүнд туслахаар гараа сунгасан. Дайны турш Монгол Улс нь ЗХУ-д буцалтгүй тусламж үзүүлсэн ирсэн, 500 мянга орчим агт морь илгээсэн ба 32 мянга нь монголын ард түмний хувийн бэлэг байсан. Мах, мал сүрэг, дулаан хувцас илгээж байлаа. Монголын ард түмний хөрөнгөөр 53 танк бүтээсний зарим нь Берлин хүрсэн. Түүнчлэн монголын ард түмний хөрөнгөөр 12 Ла-5 онгоц бүхий “Монгол ард” нэртэй эскадриль байгуулсан нь бас Берлин хүрсэн. Орчин үеийн сөнөөгч онгоц бүхий “Монгол ард” эскадриль одоо ч байдаг бэ бөгөөд одоо цэргийн тусгай ажиллагаанд оролцож байлдааны үүргээ биелүүлж явна.

Өнгөрсөн жил бид Монгол Улстай хамт ЗХУ мөр зэрэгцэн японы түрэмгийлэгчдийг бут цохисон Халхын голын ялалтын 85 жилийн ойг тэмдэглэсэн. Өнөөдөр бид хамт Агуу их Ялалтын 80 жилийн ойг тэмдэглэж байна. Одоо дэлхий даяар түүхийг гуйвуулан үнэнийг нууж, Орос Улс, Зөвлөлт Холбоот Улс гол үүрэг гүйцэтгэсэн биш хэн нэгэн өөр этгээд гэж хэлэх гэж байна. Та бүгдийн мэдэж байгаагаар холбоотнууд болох Америк, Англи нь II фронтыг 1944 оны 6-р сард бид Сталинград, Курст фащистуудыг бут ниргэж, Киевийг чөлөөлөн зөвлөлтийн цэргүүд Румыний хил дээр тулж ирэн Европын орнуудыг чөлөөлж, Гитлерийн Германы аль хэдийн шийдэгдсэн үед нээсэн. Америкийн лэнд лизийн тусламжийг шударгаар үнэлж үзэх хэрэгтэй.

Энэ бол тусламж байсан гэхдээ гол нийлүүлэлт нь 1943 онд, дайнд үндсэн өөрчлөлт гарсан үед ирсэн. Нийт хэмжээ нь манай өөрийн улсын үйлдвэрлэж байсан зэвсэглэл, техникийн ердөө 4 % -г эзэлж байсан ба энэ тусламж нь Монголын тусламжтай харьцуулбал бүтэн эргэн төлөгдөх болзолтой бөгөөд ЗХУ дайны үед алтаар төлбөр хийж байсан. Хамгийн сүүлчийн лэнд лизийн төлбөрийг 2006 онд ОХУ төлж дуусгасан. ЗХУ, Орос Улс нь Ялалтанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, энэ дайнд хамгийн хүнд хохирол амссан. Бид өөрсдийн түүхээ санаж, үр хүүхдүүддээ цаашид дамжуулан, хэн нэгний ашиг сонирхолд түүхийг гуйвуулахыг хүлээн зөвшөөрөх ёсгүй. 

Нэг орон, ард түмний хууль бус үйлдэл өөрсдийн хувийн сонирхлын үүднээс одоо яг 80 жилийн өмнөх шиг эх орны хувь заяа түүний хөвгүүдийн гарт байна. Оросууд бууж өгдөггүй, Буриадууд зугтаадаггүй. Бид цэргийн тусгай ажиллагааны хүрээнд тулалдаж буй өөрсдийн дайчдаараа бахархаж байна. Дайчин байна гэдэг нь мөнхөд амьдарна гэсэн үг. Өнөөдөр 80 жилийн өмнөх шиг тулалдааны талбар дээр бидний эсрэг нэгдсэн Европын цэрэг-эдийн засгийн хүч бидний эсрэг зогсож байна. Манай орон эдийн засгийн, санкцийн шахалтан дор тулалдаан явуулж байна. Бүх ард түмний нэгдэл чухал байна. Агуу их ялалтын мэнд хүргэе!

 

Эх сурвалж: News24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.97.14.81)