“Бэлгээ бэлдье” үйл ажиллагааг зохион байгуулна

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тогтоолоор “Эрүүл шүд” үйл ажиллагааны төлөвлөгөөг 2024-2027 онд хэрэгжүүлэхээр болж, зургаан зорилтын хүрээнд 40 ажил хийхээр баталсан байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд 2025 онд амны хөндийн өвчлөлийг бууруулах, эрсдэлт хүчин зүйлсийг хязгаарлах, урьдчилан сэргийлэлтийн үйл ажиллагааг сайжруулах, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “Бэлгээ бэлдье” үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Тиймээс жил бүрийн зургаадугаар сарын 1-нд тэмдэглэдэг Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүдэд элсэн чихрийн агууламж өндөртэй бэлэг өгөх нь амны хөндийн өвчлөл болон дархлааны тогтолцоонд сөргөөр нөлөөлдгийг мэргэжилтнүүд анхааруулав.

Энэ хүрээнд элдэв чихэр, амттанаас татгалзаж, үүний оронд эрүүл мэндийн үзлэг, боловсрол, зөвлөгөө зэрэг урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгуулахаар болсон байна. Нэн түрүүнд эхлээд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 10 дугаар сургуулийн 1070 хүүхдийг хамруулж байгаа юм. Үүнд шүд, нүд, арьс харшил, гэмтэл, хоол зүй зэрэг эрт илрүүлгийн үзлэг багтсан бөгөөд хамтад нь эрүүл мэндийн боловсрол олгож байгаа юм.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.40.242)