Гэмшилгүй амрах урлаг

"Амрах ёстой гэдгээ мэдэж байгаа ч, яагаад ч юм тайван байж чаддаггүй…" 

Энэ бол орчин үеийн залуу мэргэжилтнүүдийн нийтлэг асуудал — бүтээмжийн гэмшил. Өдөр тутмын ажлын гүйцэтгэлээ өөрийн үнэ цэнтэй холбодог болсон энэ цаг үед амрах нь зүгээр нэг залхуурал мэт санагдах үе бий. Гэвч амралт бол хийх ёстой ажлаа дуусгасны шагнал биш. Энэ бол хүний үндсэн хэрэгцээ билээ. Бүтээмжийн гэмшил нь амбиц тань таныг хүн гэдгийг мартах үед л бий болдог зүйл. 

Тиймээс дараагийн удаа амрахдаа, “зүгээр суухдаа” гэмшиж эхэлбэл, та юунаас ч хоцроогүй харин өөрийгөө цэнэглэж байна гэдгийг санаарай. Амралтаа улам чанартай болгож, цэнэгээ дүүргэхийг хүсвэл аль болох дараагийн ажил, шийдэх хэрэгтэй асуудлуудаа бодохгүйгээр өөртөө чөлөө өгөөрэй. Мөн доорх зүйлсийг туршиж үзэж болно шүү. 

️ -Амралтаа төлөвлөх - Хэрэв үнэхээр ажил тасралтгүй овоороод байвал календарь дээрээ амралтын цагийг яг л чухал уулзалт шиг тэмдэглээрэй.  

-Богино амралтыг хэвшил болгох - Өдөрт 5-10 минут ч болов утсаа холдуулж, алхах, цонхоор харах, аяга кофе ууж амсхийх нь тархины ачааллыг мэдэгдэхүйц багасгадаг. 

-100% биш, 80%-д сэтгэл ханах дадал - Бүх ажлаа гүйцээж байж амрах гэж бүү хичээ. Амьдрал тасралтгүй "хийх зүйлс"-ийн жагсаалт биш гэдгийг өөртөө сануулж, ядарсан үедээ амсхийгээрэй. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.106.159)