БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирлээ

Mонгол Улсын Засгийн газрын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань Жөн манай улсад айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Айлчлалын үеэр БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийх юм. Айлчлалын үеэр талууд хоёр талын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх юм.

 

                                                                                                                                                             

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)