Монголбанк бодлогын хүүг хэвээр үлдээх магадлалтай гэх хүлээлт давамгайлж байна

Энэ сарын 16-20-нд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаан болох товтой байна

Он гарсаар Монголбанк бодлогын хүүг хоёр удаа бууруулж, нэг удаа хэвээр үлдээгээд байна. Мөнгөний бодлогын хорооны өмнөх хуралдаанаар инфляц төсөөлснөөр саарч байгаа боловч ирэх оноос гадаад үнүүд өсөх, дотоодод эрэлт идэвхжих нөлөөгөөр инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэйг харгалзан үзэж бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргаснаа Монголбанк мэдээлж байв.

Төв банкнаас гаргасан тайланд инфляцын оны эцэс болон ирэх жилийн төлөвийг төсөөлөхдөө бодлогын хүүг энэ оны II болон III улиралд 11 хувьд хэвээр хадгалах таамаглалд үндэслэснээ тодотгосон юм. Инфляц энэ оны эцэст 6.5 хувь болж өсөхөөр байгааг Монголбанк онцолжээ.

Харин АНУ-д инфляц саарч Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулах өндөр хүлээлттэй байна. Хэрэв АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулбал дагаад хөгжиж буй орнууд ч капиталын гадагшлах урсгалаас эмээлгүйгээр шаардлагатай бол бодлогын хүүгээ бууруулах боломжтойг “Bloomberg Intelligence"-ийн Ахлах стратегич Стефен Чу тодотгож байсан юм.

Үүнээс гадна хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төсөв хурдтай тэлж буй энэ үед бодлогын хүүг бууруулах орон зай төдийлөн байхгүй болов уу гэсэн байр суурийг Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан илэрхийллээ.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан 

Сэтгэгдэл:
Таны IP: (44.220.184.63)