“iPhone 16 Pro Max”-ийн батарейг 30 цаг хүртэл ашиглах боломжтой

“iPhone 16 Pro” болон “iPhone 16 Pro Max” нь том батерей байх аж.

“iPhone 16 Pro” нь 3,577 мАч батерейтай байх бол “iPhone 16 Pro Max” нь 4,747 мАч батерейтай байх талаар мэдээлэл тархжээ. Эдгээр тоонууд үнэн зөв бол одоогийн 3274 мАч батерейтай “iPhone 15 Pro” болон 4422 мАч хэмжээтэй “iPhone 15 Pro Max”-ийнхаас бага зэрэг том байх юм.

Дөрөвдүгээр сард “iPhone 16”-ийн загвар бүрийн батерейны хэмжээг зарласан мэдээлэл алдагдсан. Тухайн нийтлэлд дурдсанаар, “iPhone 16” нь 3,355 мАч, “iPhone 16 Pro Max” нь 4,676 батерейтай байх талаар дурдсан байдаг. Батерейн хэмжээ томорсноор ашиглалтын хугацааг уртасгах магадлалтай гэдгийг ажиглагчид онцолж байна. Өөр нэг мэргэжилтэн “iPhone 16 Pro Max”-ийн батарейг 30 цаг хүртэл ашиглах боломжтой гэж дурдсан нь өмнөх цуу яриаг баталж байна. Энэхүү сайжруулсан батерейны ашиглалтын хугацаа нь шинэ батерейнууд эрчим хүчний нягтрал ихтэй байгаатай холбоотой байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)