Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ

“Денвер Наггетс” багийн төвийн тоглогч, Сербийн иргэн Никола Йокич Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /ҮСБХ/ аварга шалгаруулах тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор /MVP/ шалгарсан тухай тус лигийн Х нийгмийн сүлжээний хуудсанд мэдээлжээ.

Уг шагналын төлөө Йокичтэй хамт “Даллас Маверикс” багийн хамгаалагч Лука Дончич /Словени/, "Оклахома -Сити Тандер" багийн холбон тоглогч Шей Гилджес-Александер /Канад/ нар өрсөлдсөн байна.

 

Йокич энэ улирлын туршид нэг тоглолтод дунджаар 26,4 оноо авч, 12,4 удаа самбараас бөмбөг авч, 9 дамжуулалт хийсэн бол Гилжес-Александрын хувьд 30,1 оноо, 5,5 самбараас бөмбөг авалт, 6,2 дамжуулалт гэсэн үзүүлэлтэй байна. Харин Дончич дунджаар 33,9 оноо авч, 9,2 удаа самбараас бөмбөг авч, 9,8 дамжуулалт хийсэн нь үр дүнгийн хувьд лигийн тамирчдыг тэргүүлжээ.  

Йокичийн хувьд хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг өмнө нь 2020/21 ба 2021/22 оны улирлуудад хүртэж байсан юм. Харин 2022/23 оны улирлын шагналыг “Филадельфия Севенти Сиксерс" багийн төвийн тоглогч Жоэл Эмбийд хүртжээ.

Эх сурвалж: МОСКВА /РИА Новости/  

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)