"Ирээдүйн тоглоомууд" кибер тэмцээнд 2000 орчим оролцогч оролцжээ
Б.ТУУЛ
Казань хотод 2024 оны 2-р сарын 21-ээс 3-р сарын 3-ны хооронд олон улсын шинэ технологийн тэмцээн болох "Ирээдүйн тоглоомууд" кибер орчин дахь анхны спорт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 2000 орчим оролцогч оролцсон бөгөөд стриминг платформ дээрх хандалтын тоо 150 саяас давжээ.
Энэхүү тэмцээн нь ОХУ-аас санаачилсан цоо шинэ хэлбэрийн спортын тэмцээн бөгөөд залуучуудыг компьютерын спортын чиглэлээр ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ биеийн тамирын сайн бэлтгэлтэй байх сэдлийг өгдөг, учир нь "Ирээдүйн тоглоомууд"-д тамирчид эхлээд кибер хөлбөмбөгт өрсөлдөөд, дараа нь талбай дээр гарч, жинхэнэ хөлбөмбөг тоглоно. Энэхүү өвөрмөц, хосгүй тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 2000 тамирчин оролцсоны дотор Монголын баг тамирчид оролцож байгаа ажээ.
Тоглоомын тухай товчхон өгүүлбэл, “Ирээдүйн тоглоомууд” бол спорт, шинжлэх ухаан, технологийн уулзварт, сонгодог болон дижитал спортын нэгдэл болсон томоохон хэмжээний спортын арга хэмжээ юм байна.
Олон улсын уралдааныг шинэлэг 21 төрлөөр (16 нь үндсэн, 5 нь өргөтгөсөн хөтөлбөрөөр) зохион байгуулдаг. Тэмцээн тус бүр нь “фигитал” (физик+дижитал) гэсэн ойлголтыг илэрхийлдэг, өөрөөр хэлбэл биеийн тамир, цахим спорт буюу VR/AR технологийг хослуулсан тул тамирчдын ур чадварыг урьд дээрх хоёр хэмжигдэхүүнээр шалгаруулдаг тэмцээн ажээ.