Дэлхийн хамгийн том шумуул

Өнгөрсөн оны 8-р сард Хятадад олдсон нэгэн шумуулыг Гиннесийн ном “дэлхийн хамгийн том шумуул” хэмээн албан ёсоор бүртгэж авсан билээ. 5см урт биетэй, хөлийг нь сунгаад хэмжвэл 11,15 см хүрэх энэ аварга шумуул ердийн шумуулаас 5 дахин урт юм байна. Holorusa гэх төрөл зүйлийн шумуулууд хэдийгээр том биетэй байдаг ч гэлээ Гиннесийн номонд орсон энэ шумуул нь өөрийн төрлөөсөө даруй 3 дахин том биетэй аж.

Энэ шумуулыг Сичуань мужийн Чинчэн уулнаас “Чэндү Хуаши” шавьжны музейн захирал Жао Ли олсон бөгөөд нээлтийнхээ талаар “Хэдийгээр энэ шумуул харахад аймшигтай боловч цусаар хооллодоггүй. Нас биед хүрсэн шумуулын амьдрал хэдхэн өдөр үргэлжлэх бөгөөд энэ хугацаандаа ихэвчлэн цэцгийн бал, шүүсээр хооллоно. Дэлхий дээр мянга мянган төрөл зүйлийн шумуул байдаг ч зуу хүрэхгүй зүйл нь л цусаар хооллодог юм” хэмээн өгүүлэв.
Жао Ли захирлын хувьд энэ нь анхны нээлт биш ба өнгөрсөн онд дэлхийн хамгийн урт шавьжийг олж дэлхий нийтэд танилцуулсан нь уртаараа 64 см хүрсэн “stick insect” байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (44.201.99.222)