Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдснаар ямар боломжууд гарч ирэх вэ?

Б.ТУУЛ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа. Тус хуулийн төслүүдийг Засгийн газар энэ сарын 4-нд яаралтай горимоор өргөн барьсан бөгөөд УИХ энэ долоо хоног хэлэлцэн батлаад байна. 

Санал хураалтад 40 гишүүн оролцож 39 гишүүн дэмжсэнээр хуулийг эцэслэн батласан юм. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг хууль батлагдснаар ямар асуудлуудыг хэрхэн шийдэх боломжтойг ийнхүү дурдсан юм. Тэрээр  хэлэхдээ "Үндэсний баялгийн сангийн тухай хууль дээр парламентад суудалтай улс төрийн намууд санал нэгдэж, санамж бичигт гарын үсэг зурсан. АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд нарт талархал илэрхийлж байна. Баялаг, эдийн засаг хүртээмжтэй байх суурь зарчмаа баталж байна гэсэн үг. Хэдийгээр хуудасны хувьд нимгэн ч агуулгын хувьд маш том.

Ирээдүйн өв сан бол үржүүлэхийн хүрд байх эрх энэ хууль батлагдсанаар нээгдэж байна. Мөн зөвхөн валютаар хадгалагдана. Тиймээс валютын нөөцийг дахиад нэмэгдүүлэх том болж гарч ирнэ.

Хуримтлалын сан Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн суурь зарчим дээр тулгуурлан боловсруулсан. Эх үүсвэр үнэтэй байсан учраас орон сууцны хөтөлбөр сайн болж чадаагүй. Одоо бол жилд дунджаар 500-70 тэрбумыг орон сууцжуулалт руу хийх боломжтой.

Дээрээс нь эрүүл мэнд боловсролын салбарыг шийдэх боломжтой. Дээрээс нь уул уурхайн салбарын ил тод байдал хангагдана. Нэг гэр бүл стратегийн ордыг ашиглаад явах боломж энэ хуулиар хаагдаж байна. Өв залгамжилж байгаа тохиолдолд 30 хүртэлх хувийн татвар төлнө. Бусад оронд энэ бол 80 хүртэлх байдаг.

Энэ хуулийг Цэц дээр унагах хүсэлтэй хүмүүс байгаа. Энэ бол хэдхэн гэр бүл. Монголын бүх баялаг дээр эзэн суусан хүмүүс энэ давуу байдал, ил тод байдлыг хийлгэхгүйн төлөө нэгдэх болно.

Дунд нь далд эдийн засгаас авлига авч байгаа хүмүүс байгаа. Нууц данстай. Энэ бүхэн ил болох нь ойлгомжтой. Бүх зүйл үнэн дээр очиж тулна. Мөнгөний, хүний амины ул мөр хэзээ ч алга болохгүй" гэлээ.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)