Элчин сайд А.Н.Евсиков Улаанбаатар хотын музейгээр зочлов

"П.Даваасүрэн захирлын урилгаар Улаанбаатар хотын музейгээр зочилж, ХХ зууны эхээр баригдсан түүхэн барилгад дэлгэгдсэн байнгын үзэсгэлэнтэй нь танилцлаа.

Тус музейд цөөн тооны хүн ажилладаг ч бүгд ажилдаа чин сэтгэлээсээ хайртай, урам зориг дүүрэн мэргэжилтнүүд учир Монголын нийслэл хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүхтэй холбоотой үзмэрүүдийн баялаг цуглуулгыг хадгалахаар бүх хүчээ дайчлан ажилладаг юм байна. Харамсалтай нь тэдгээрийн ихэнх нь үзэсгэлэнгийн талбай хүрэлцдэггүйн улмаас агуулахын өрөөнд хадгалагдаж байна. Музейн барилгын гаднах түүхэн үзэмжийг хадгалах, үйл ажиллагааг нь өргөжүүлэх боломжийг бид хамтдаа эрэлхийлэхээр боллоо.

Улаанбаатарт ирсэн хүн бүрт энэхүү гайхамшигт музейгээр зочилж, олон хүний хувьд төрөлх болох хотынхоо тухай мэдлэг, дурсамжаа сэргээхийг зөвлөж байна."

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)