Орос Улсад суралцах 10 шалтгаан

Өнөөдрийн нийгэмд нэг дээд боловсрол эзэмших нь хангалтгүй болж, орчин үеийн залуус хоёр, гурван мэргэжилтэй болохыг эрмэлзэх болсон.

Оросын академик боловсрол дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөдсөн байдаг. Орос улсыг сонгох 10 давуу талыг таньд санал болгож байна.

Жил бүр бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх 500 тэтгэлэг

Жил бүр бакалавр, магистр, доктор, мэргэжил дээшлүүлэх тэтгэлэг

ОХУ-аас жилд 15000 орчим тэтгэлгийг дэлхийн улс орнуудад хуваарьладаг бол, хамгийн их тэтгэлгийг монголын оюутан залуучуудад олгож байна.

Орос хэлний гүнзгий мэдлэг шаардахгүй

Орос хэлний гүнзгий мэдлэг шаардахгүй

Бусад орнуудын TOEFL, IELTS, HSK шалгалт шиг оноо, ЭЕШ-ийн оноо шаардахгүй. Орос хэлээ тэтгэлгээр сурах боломжийг олгодог цорын ганц орон.

Амьжиргааны зардал бага

Амьжиргааны зардал бага

Байр, хоол, унаа сардаа 300-400 мянган төгрөгөнд багтдаг. Оюутны байр нь 1 сарын дунджаар 20-50 мянган төгрөг, сар сардаа төлөх боломжтой.

Монголд хамгийн ойр, хөрш орон

Монголд хамгийн ойр, хөрш орон

Монголоос автобус, машин, галт тэрэг өдөр бүр явахаас гадна, онгоцоор нисэх тохиолдолд дотоодын тарифаар маш хямд үнээр зорчих боломжтой.

Ажил хийх зөвшөөрөлтэй

Ажил хийх зөвшөөрөлтэй

2020 оны 8 сараас Ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар гадаад оюутнууд аливаа төрлийн виз, зөвшөөрөл авалгүйгээр ажил хийх эрхтэй болсон.

Англи хэл дээрх сургалт + Хос диплом

Англи хэл дээрх сургалт+ Хос диплом

Сургалт нь англи, франц, герман зэрэг хэл дээр явагддаг бакалавр, магистрын хөтөлбөрийн сонголттой. Мөн Европ, Азийн орнуудын нэр хүндтэй сургуулиудын хос дипломтой төгсөх боломжтой.

Мэргэжлээсээ гадна тал бүрийн мэдлэгтэй болно

Мэргэжлээсээ гадна тал бүрийн мэдлэгтэй болно

Барууны болон азийн их дээд сургуулиудаас ялгарах онцлог нь ерөнхий академик мэдлэгийг олгодогоороо давуу талтай.

Орос бол дэлхийн их гүрэн

Орос бол дэлхийн их гүрэн

Оросын анагаах ухаан, IT, инженер, нисэх, геолог, цөмийн эрчим хүч, кино, балет, дуурь, нарийн мэргэжлийн шинжлэх ухаан, батлан хамгаалахын салбарууд өнөөдөр дэлхийд тэргүүлж байна.

Оюутны амьдралын мартагдашгүй сайхан дурсамж

Оюутны амьдралын мартагдашгүй сайхан дурсамж

Хичээлээс гадна оюутнууд урлаг, спортын арга хэмжээ, олон улсын семинар, форум, конференц, сайн дурын ажил зэрэг олон талаар өөрийгөө хөгжүүлэх, сорих боломжтой.

Дэлхийгээр аялах боломж

Дэлхийгээр аялах боломж

Оросын аялал жуулчлалын салбар өндөр хөгжсөн учир бусад орнууд руу аялах багцын үнэ болон нислэгүүд нь Монголоос явахаас 2-3 дахин хямд тусдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)