Дэлхий хоёр хэм дулаарвал Монголд зуд 20 хувиар нэмэгдэнэ

 

“Telegraph”-т нийтлэгдсэн “The deadly deep freeze that has decimated millions of farm animals in Mongolia” нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Бяцхан монгол хүү үхрийн хүзүүнд уясан олсноос шүүрэн авч, үхрийг хөл дээр нь босгохын тулд хамаг хүчээрээ татна. Дөрвөн настай Доржоо хөмсгөө зангидан, "Би чадна аа!" хэмээн шийдэмгий царай гаргана. Харин шаргал хүрэн үснийх нь доороос хавирга нь харагдах үхэр хэдхэн хормын өмнө хөлдсөн хөрснөөс босох тэнхэлгүй болжээ.

Малын сэг зэмээс хэдэн метрийн зайд хэвтэж буй энэ үхэр хэзээ үхэх нь цаг хугацааны асуудал. Зүүн Азийн цээжинд орших Монгол орон “зуд” гэгддэг цаг агаарын гамшигт нэрвэгдээд буй. Тус улсын газар нутгийн 90 орчим хувь нь зудад өртөж, зургаа сая мал хорогдоод байна. Албаныхан энэ жил тохиолдож буй зуд нь сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй ихээхэн хохирол дагуулж буйг онцолж байна.

Эрдэмтэд энэхүү сүйрлийг бэлчээрийн даац хэтрүүлсэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Доржоогийн гэр бүлийг зорин явахад өргөн уудам тал дундуур давхих нь үнэхээр гайхалтай. Гэхдээ энэ үзэсгэлэнтэй байдал удаан үргэлжилсэнгүй туурай, эвэр, хавирга, арьс зэрэг малын сэг зэм хаа сайгүй харагдана. Тус улсын Шадар сайд С.Амарсайхан малын хорогдол 15 саяд хүрч магадгүй хэмээсэн.

undefined

Газар тариалан, мал аж ахуй нь далайд гарцгүй тус улсын эдийн засгийн тулгуур салбаруудын нэг бөгөөд өнгөрсөн оны байдлаар малын тоо толгой 64.9 саяд хүрч, Хятад болон Ойрхи Дорнод руу хурга, үхрийн мах экспортолж, дээд амжилт тогтоосон. Гэвч 2024 оны төлөв байдал бүрхэг байна.

Энэ өвөл улсын төсөвт 350 сая ам.долларын хохирол учирна гэдгийг Шадар сайд нь онцолсон. Мөн энэ нь тус улсын 190 мянган малчны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөх бөгөөд тэдний 141 мянга орчим нь банкинд өртэй. Засгийн газраас хамгийн их хохирол амссан иргэдэд өвс, тэжээл, хүнсний бүтээгдэхүүн, түлшний тусламж үзүүлжээ. Түүнчлэн зээлтэй малчдын зээлийн эргэн төлөлтийг ирэх жил хүртэл хойшлуулсан бөгөөд Хятад, Өмнөд Солонгос зэрэг ойр орчмын орнууд, мөн НҮБ-ын агентлагууд болон Хүүхдийг Ивээх сан зэрэг олон улсын байгууллагууд тусламж санал болгов. Гэвч мал нь олноороо үхэхийг харж буй малчдын уй гашууг ямар ч мөнгө тайлж чадахгүй. Их Британиас зургаа дахин том газар нутагтай боловч ердөө 3.4 сая хүн амтай Монгол Улс өвлийн улирлыг эрс өөрчилж, эрс тэс нөхцөл байдлыг бий болгож буй шалтгааны тэргүүн эгнээнд уур амьсгалын өөрчлөлт бичигдэж байна.

undefined

Йелийн хүрээлэн буй орчны сургуулиас нийтэлсэн нийтлэлд дурдсанаар, Арктикийн дулааралт нь урсгалыг сулруулж, туйлын хүйтэн агаар Монголд ирэх боломжийг бий болгож байгаа аж. Өмнө нь 10 жилд нэг удаа тохиолддог байсан зудын тохиолдол ч бас ойр ойрхон тохиолдож байна.

2000-2016 оны хооронд хэт хүйтний эрч 1981-1999 оныг бодвол Монголд 28 хувиар илүү тохиолдсон тухай “Royal Meteorological Society's International Journal of Climatology”сэтгүүлийн 2020 онд хийсэн судалгаа харуулжээ. Хэрэв дэлхий хоёр хэм орчим дулаарсан хэвээр байвал 2080 он гэхэд зуд 20 хувиар нэмэгдэх төлөвтэй байна гэж Йелийн тайланд дурджээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)