ОХУ: Террорист халдлагын улмаас 60 гаруй хүн амиа алдаж, 60 хүний бие маш хүнд байна

Москва мужийн Красногорск хотын “Crocus City Hall”-д үл мэдэгдэх хүмүүс террорист халдлага үйлдсэний улмаас 60 гаруй хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархаджээ. Москва болон бүс нутгуудад аюулгүй байдлыг чангатгаж, бүх нийтийн арга хэмжээг цуцалсан байна.

Пикник рок хамтлагийн тоглолт болохын өмнөхөн үүдний танхимд, дараа нь концертын танхимд автомат буугаар зэвсэглэсэн үл таних зэвсэгт этгээдүүд гал нээсэн байна. Дараа нь барилгад дэлбэрэлт болж, гал гарсан. “Crocus City Hall”-д гарсан галын улмаас хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 12,900 ам метр талбай шатаж, дээвэр хэсэгчлэн нуржээ. Галыг унтраахад нисдэг тэрэг ашигласан байна.

Москвагийн цагаар  бямба гаргийн 01:00 цагийн орчимд онцгойгийнхон галыг унтраасан гэж мэдэгджээ. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж Мөрдөн байцаах хороо мэдэгдэв. 115 хүн эмнэлэгт хүргэгдсэний тав нь хүүхэд байгаа талаар Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгджээ. Мөн 60 гаруй хүний биеийн байдал хүнд байгаа аж. Мөрдөн байцаах хороо террорист халдлагын хэрэг үүсгэсэн. Хэргийн газраас зэвсэг, зэр зэвсгийг цуглуулсан талаар Мөрдөн байцаах хороо мэдээлжээ.

Эх сурвалж: Тass

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)