Washington Post: Орос Хятад дэлхийн шинэ дэг журмыг бий болгохыг зорьж байна

 

Орос, Хятад дэлхийн өмнөд орнуудтай эдийн засаг, дипломат харилцаагаа гүнзгийрүүлж, АНУ-д ноёрхож буй олон улсын санхүүгийн системд сөргөөр нөлөөлж, барууныхныг сүйрүүлэхийг оролдож байна гэж “Washington Post” мэдээлжээ.

Тус сонинд  Кремль 2022, 2023 онд хуралдаж, дэлхийн хоёрдугаар дайны дараах дэлхийн санхүүгийн системийг задлах, АНУ-ыг сүйрүүлэх арга замыг эрэлхийлж байна гэжээ.

Вашингтон Пост сонины олж авсан 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн баримт бичигт "Дэлхийн шинэ дэг журмыг бий болгох нь хамгийн чухал ажлуудын нэг юм. АНУ тэргүүтэй барууны орнууд өөрсдийн давамгайлалдаа тулгуурлан өөрсдийн бүтцийг тогтоохыг оролдсон” гэжээ.

Барууны орнууд Оросыг тусгаарлахыг оролдсон ч Бээжин Москваг дипломат болон эдийн засгийн хувьд дэмжсээр ирсэн ч цэргийн шууд тусламж үзүүлэхгүй байгаа юм. Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Николай Патрушевын ил болгосон өөр нэг баримт бичигт Хятад, Оросын хооронд хиймэл оюун ухаан, кибер системийн талаар илүү их хамтран ажиллахыг уриалсан байна.

Энэхүү баримт бичигт ам.доллароор дамжуулан дэлхийн санхүүгийн гүйлгээний АНУ-ын давамгайллыг тойрч гарахын тулд Орос, Хятад хоёрын хооронд төлбөрийн өөр системд суурилсан Евразийн дижитал валют, санхүүгийн шинэ систем бий болгохоор тусгасан гэж мэдээлж байна.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Орос  дэлхийн санхүүгийн систем дэх АНУ-ын ноёрхлыг саармагжуулах зорилготой байсныг үгүйсгэсэн ч Кремль өөр хувилбар бий болгохыг хүсэж байгаагаа хүлээн зөвшөөрөв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй гуравдугаар сард уулзах үеэрээ "Орос Украины эсрэг дайнаа хамгийн багадаа  таван жил үргэлжлүүлэхээр төлөвлөж байна” гэж хэлсэн гэж "Nikkei Asia" нэрээ нууцалсан эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний цөмрөн орж эхэлснээс хойших анхны төрийн айлчлалаа Путины урилгаар Ши Жиньпин гуравдугаар сарын 20-нд Москваг зорьсон юм.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (127.0.0.1)